Компьютерийн загварчлал

Компьютерийн санах ой нь объектын шинжийн тухай олон өгөгдлийг /мэдээлэл/ хадгалж байдаг. Энэ нь тодорхой загварыг олон талаас нь харах, түүний хэлбэр, байдал, үйлдлийг судлах боломж олгодог. Жишээ нь: Автомашин зохион бүтээх үйлдвэрт бодит автомашин ашиглахгүйгээр автомашины мөргөлдөөний шалтгааныг судлах боломжтой. Тэд объектыг онох нөхцлийг дууриалгаж /бүрдүүлж/ загварчилна. Хурдны автомашиныг бүтээхийн тулд компьютерийн туршилтын автомашины загварын агаарын урсгалын нөлөөллийг судалж болно. Ийм учраас объектын загварыг үүсгэхийн тулд гүн бат /их хэмжээний/ мэдээлэл цуглуулах нь зайлшгүй чухал бөгөөд таны цаашдын зорилгодоо хүрэхэд нөлөөлнө. Компьютерийн загварчлалын үндэс нь мэдээллийн загварын тухай ойлголт байдаг. Мэдээллийн загвар нь мэдээлэл ба загвар гэсэн ухагдахуунууд дээр тулгуурлана. Мэдээллийн загварын тухай ухагдахууныг ШУ болон аргазүйн сурах бичгүүдэд янз бүрээр тодорхойлон томъёолсон байдаг.

А.П.Ерисов : мэдээлэл зүйн ШУ нь бусад тодорхой ШУ-уудтай өөрөө тэдгээр ШУ-нд уусан орохгүй, гэхдээ тэдгээрийг өөртөө нэгтгэхгүй харьцаанд орших хэлхээ холбоог Мэдээллийн загвар гэнэ.

Б.Я.Советов : Мэдээллийн загвар гэдэг бол хүн ашиглахад бололцоотой мэдээлэл хэлбэрээр илэрхийлэгдсэн загварыг хэлнэ.

В.И.Першиков : Мэдээллийн загвар гэдэг нь 1.Мэдээллийн бүтэц ба тэдгээр дээрх үйлдлүүдийн формаль тайлбарлал 2.өгөгдлийн загвартай адилсгагдана. 3.Удирдлагын зүйл дэх автоматаар боловсрогдох ёстой мэдээллийн урсгалын процессын параметр дүрслэл.

А.Г.Кушниренко : Объектын үзэгдэл ба бусал зүйлсийн мэдээллийн загвар гэж тэдгээрийн тусламжтайгаар объектын үзэгдэл юмсыг өгдөг програмчлалын хэлний хэмжигдэхүүнүүдийн цуглуулгыг хэлнэ.

Мэдээллийн загвар гэдэг нь судлаачийн хувьд объектын хамгийн гол шинж чанаруудыг тусгасан объектын тухай тодорхой зорилго чиглэлтэйгээр сонгон авсан мэдээллийг хэлнэ

Компьютерийн мэдээллийн загварын үндсэн шинжүүд:

Загварчлах бодит объектын бэлэн байдал

Ерөнхий зорилгод тохирох объектын шинж чанарын олонлогуудын тусгал

Компьютерийн хэрэгслэлүүдийн тусламжтайгаар загварыг бий болгох

Объектын идэвхтэй хэрэглээгээр нь нарийн түвэгтэй загвар бий болгох

Мэдээллийн загварыг бүтээхийн тулд объектийг бүрдүүлж байгаа бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын харилцан холбоо, шинж чанарыг судлах ситемийн анализ хийх хэрэгтэй болдог.

Систем, системийн ерөнхий онол System, General system theory

Системийг хэд хэдэн зүйл дээр тодорхойлдог.

- Оршин тогтнох хугацаа

- Оролт гаралтын хэлбэр

Системийн оролт, гаралт нь тодорхой зорилго (goals)-той байдаг. Систем нь харилцан холбоо бүхий элементүүдээс тогтдог. Систем нь дэд системүүдээс тогтож болох бөгөөд нийлмэл системд агуулагдаж байгаа дэд системүүд хоорондоо харилцан холбоотой, уялдаатай байна. Компьютерийн мэдээллийн систем нь тодорхой хэмжээний өгөгдөл мэдээллүүдийг хүлээн авч боловсруулаад тодорхой үр дүн өгдөг өөрийн бүтэц зохион байгуулалт бүхий юм. Мэдээллийн систем нь өгөгдөл мэдээллээс тогтдог. Компьютерийн мэдээллийн системийн оролт нь File,form байж болдог. Компьютерийн мэдээллийн системийн гүйцэтгэх гол үүрэг нь орж байгаа өгөгдөл мэдээллийг хүлээн авч, шалгаж, автоматаар боловсруулалт хийдэг ба энд өгөгдлийг хадгалах асуудал хамгийн чухал байдаг.

Хамгийн гол ач холбогдол нь бол мэдээлэл бичлэгийг хайхад хялбар байдаг нь юм. Мэдээлэл, бичлэгээс хайх, боловсруулах үйлдлүүдийг хийхэд харьцангуй хялбар байдаг. Компьютерийн мэдээллийн системд аналист, програмист , хэрэглэгч гурав нягт уялдаа холбоотой ажиллах ёстой.

Аналист гэдэг нь тухайн системийг боловсруулах шаардлага, судалгааг хийдэг. Аналист нь wагт баригддаггүй, тухайн чиглэлийн талаар гүнзгий мэдлэгтэй, хэлний өндөр мэдлэгтэй, шинээр ямар ч зүйлийг сурч мэдэх бэлтгэлтэй, ажилсаг, ёссуртахууны хувьд хүнтэй харьцах чадвартай нэг хүн буюу нэг групп байж болно. Аналист нь ихэнхдээ дараах байдлаар ажилладаг. Үүнд: 1. Асуудлыг сайн тодорхойлох хэрэгтэй 2.Тавьсан бодлогын дагуу системийг сайн ойлгох хэрэгтэй (Системийн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн гадаад орчинтой холбогдох холбоо) 3. Системийн тавигдсан эцсийн зорилгод хүрэх арга замуудыг тодорхойлох 4. Боломжит аргуудаас хамгийн оноётой арга замыг сонгох 5. Системийг загварчлах, шалгууруудыг хэрэгжүүлсний дараа системийг ашиглах, мөн цаашид өргөтгөх арга замуудыг тодорхойлох

Програмист нь аналистийн буюу аналистын группын хийсэн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн програмын кодыг (Sourse code) бичих, програмын дэлгэцийн дизайныг (Screen design) зохиох, өгөгдөл мэдээллийн урсгалын диаграмм (Data Flow Diagram), үнэ ашгийн шинжилгээ (Cost Benefit Analysis),бүтэцлэгдсэн англи хэл (Structured English),өгөгдлийн толь бичиг(Data Dictionary), шийдвэрийн мод, шийдвэрийн хүснэгт (Decition tree, Decition Cube)-ийг програмын онцлогт тохируулан гаргах үүрэгтэй.

Хэрэглэгч нь тухайн зохиогдсон програмыг хэрэглэх, өөрийн үйл ажиллагаандаа ашиглах үүрэгтэй. Хэрэглэгчээс програмыг ашиглах явцад нь янз бүрийн шаардлага дахин гарч болзошгүй ба энэ тохиолдолд програмыг цааш нь хөгжүүлэх боловсруулах ажиллагаа хийгдэнэ.

Компьютерийн загварчлалын үе шат

1. Бодлогын томъёолол буюу тавилт

1.Бодлогын өгүүлбэр

2.Загварчлах зорилтууд.Ач холбогдлоор дараалалд оруулна

3.Загварчлагдах объект буюу зүйлийн тухай мэдээлэл цуглуулах

4.Өгүүлбэрүүдийг тайлбарлан тодорхойлох.Тэдгээрийн бүтцийг тодорхойлно, авах утгын мужийг тодорхойлно

2.Загварчлалын өмнөх анализ

1.Тодорхой оршин буй адилсгагдах объектууд юм уу дэд зүйлүүдийг задлан шинжлэх

2.Загварчлалын техник хэрэгслүүдийг задлан шинжлэх

3.Програм хангамжийг задлан шинжлэх

4.Математик хнагамжийг задлан шинжлэх

3.Бодлогыг задлан шинжлэх

1. өгүүлбэрүүдийн бүтцийг боловсруулах

2.Өгүүлбэрийн дүрслэх хэлбэр болон оролт гаралтын өгөгдлийн форматыг боловсруулах

3.Загварын бүтэц ба бүрэлдэхүүнийг боловсруулах

4.Загварыг судлан шинжлэх

1.Дэд загваруудыг судлах аргуудыг сонгох

2.Алгоритмийг боловсруулах буюу адаптаци хийх аргыг судлах

3.Загварыг дэд загваруудаар нь угсарч бий болгох

4.Шаардлагатай гэж Үзвэл загварыг идентификаци хийх

5.Загварчлагдаж буй зҮйлийн хувьд загвар нь түүнд хэр зэрэг тохирч буй эсэхийг шалгах шинжүүрүүдийг тодорхойлох

5.Програмчлалын төсөл боловсруулах

1.Тест ба тест явуулах аргуудыг сонгох

2.Программчлалын хэл дээр код бичих

3.Программуудын тайлбаруудыг боловсруулах

6.Зүгшрүүлэх ба тестлэх

1.Сентакс зүгшрүүлэлт буюу бичлэгийн дүрмийн алдааг засах

2.Семантик зүгшрүүлэлт буюу логик бүтцийн алдааг шалгах

3.Тестийн тооцооллууд

4.Программыг оновчтой болгох

7.Загварчлалын Үнэлгээ

1.Загварчлалын хэрэгслүүдэд үнэлгээ хийх

2.Загвар ба загварчлагдаж буй зүйл 2 зохицож буйг Үнэлэх

3.Загварчлалын мэдрэмжийг үнэлэх

4.Загварын тогтворжилтыг үнэлэх.Оролтын параметрүүдийг маш багаар өөрчлөхөд загвар яаж өөрчлөгдөхийг үнэлэх

8.Баримтжуулах

1.Бодлого түүний зорилго зорилтыг тайлбарлан бичих

2.Загвар ба загварчлах аргыг тайлбарлан бичих

3.Тодорхой үйл хэрэг болгох орчныг тайлбарлан бичих

4.Боломжууд ба хязгаарлалтуудыг тайлбарлан бичих

5.Оролт гаралтын форматад онцлогуудыг тайлбарлан бичих

6.Тестлэх арга зүйг тайлбарлан бичих

7.Хэрэглэгчид зориулсан зааварчилгааг тайлбарлан бичих

9.Хавсралт

1.Ашиглалтанд дүн шинжилгээ хийх

2.Загвар, алгоритм, програмуудын үйлчилгээ

3.Загварчлалын горим, загварчлагдаж буй орчинд өөрчлөлт оруулах гэх мэтчилэн боломжуудыг нь тайлбарлах

4.Програмын код дотор буй нууц алдаануудыг хэрэв тэдгээр нь илэрч гарвал засах

10. Загварыг ашиглах

Загварчлалд зайлшгүй хүргэж буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх бодлогууд :Молякуляр түвшинд бодисын химийн харилцан үйлчлэл нь химийн томъёогоор загварчлагдана.

Үл таних хүнийг түүний гадаад байдлынх нь загвар гэж үзэж болох ямар зүйлээр танин мэдэж болох вэ? Үгээр тайлбарлах /гадаад шинж/

Ямар нэгэн багажийг угсрах загвар нь юу байж болох вэ? Зураг

Зочдод зориулсан төмөр замын станц дээр байдаг загвар юу вэ? /Time table/

Ямар нэгэн нийлмэл түвэгтэй бодлогыг бодохын өмнө бодолтын процессыг хэрхэн загварчилж юуг хийх шаардлагатай вэ? /Схем зохиох/

Системийг хөгжүүлэх амьдарлын цикл

The system develoment life cycle

1. Identifying problems

Асуудлыг тодорхойлж бодит байдалд дүн шинжилгээ хийх

2. Determaining imformation

Шаардлагатай мэдээллийг тодорхойлох

3. Analysing system needs

Системийн шаардлагад дүн шинжилгээ хийх

4. Desingning the recommended system

Тухайн сонгогдсон системийнх нь хувьд загварчлах

5. Developing and documenting soft ware

Програм хангамжийг хөгжүүлэх буюу баримтжуулах

6. Testing and maintaining the system

Cистесийг шалгах

7. Implementing and evaiuating the system

Дүн шинжилгээ хийх цаашид хөгжүүлэх арга замуудыг тодорхойлох

Системийг хөгжүүлэх уламжлалт цикл

1. Analysis

Анализ хийх

2. Design

Програмыг боловсруулах загвар гаргах

3. Program Design and Coding

Програмын дизайныг гаргаж, програмын кодыг бичих

4. Program testing

Програмын ажиллагааг шалгах

5. Installation

Програмыг суурилуулах

Системийг хөгжүүлэх амьдарлын циклийн эдгээр үе шатууд нь эргэж буцах холбоо бүхий байдаг.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)