Мэдээлэл айн агуулгаар эзэмшүүлэх ур чадвар

МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл зүйн бага боловсролын агуулгын "Мэдээлэл" айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино.

1М31:К1 Мэдээллийг таньж, ангилах;

1М31:К2 Мэдээллийг үгээр энгийн жишээн дээр тайлбарлах, дүрслэх; мэдээллийг хүлээн авах, цуглуулах, хадгалах, дамжуулах;

1М31:КЗ Амьдрал ахуйдаа хэрэгцээт мэдээллийг зөв сонгож, ашиглах;

1М31:К4 Таньж мэдсэн зүйлдээ дүгнэлт хийх; таньж мэдсэн зүйлээрээ бусадтай санал бодлоо солилцох;

Агуулгын залгамж холбооны код

1MЗ111 1ГХ11

1MЗ121 1ГХ12

1MЗ131 1ГХ12

1MЗ131 1ГХ3

1MЗ131 1ГХ4

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа

Хүрээлэн буй орчны бодит юмс, үзэгдлийг ажиглах, ажиглалтын тэмдэглэл хөтлөх, тэдгээрийн талаар мэдээлэл цуг луулах;

Цуглуулсан мэдээллийг тодорхой шинжүүдээр нь харьцуулж, төрлөөр нь ангилах;

Хүний мэдээлэлтэй харилцах өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах.

Мэдлэг 1: Мэдээлэл, мэдээллийн энгийн төрлүүд, түүний хэлбэрүүд

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Мэдээллийг таних;

б) Мэдээллийг ангилах;

в) Мэдээллийн төрөл ба хэлбэрийг тодорхойлох;

Мэдлэг 2: Мэдээллийн дүрслэл

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Тэмдэгтэн ба дүрсэн мэдээллийг ялган таних;

б) Ярианы ба бичгийн хэлний ялгааг тайлбарлах;

в) Мэдээллийг үг, хүснэгт, зургаар дүрслэх.

Мэдлэг 3: Мэдээллийн процесс

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Мэдээллийг хүлээн авах, цуглуулах, хадгалах, дамжуулах үйлдлүүдийг тайлбарлах;

б) Мэдээллийг цуглуулах аргуудыг тайлбарлах, тодорхой арга ашиглан мэдээлэл цуглуулах; гаралтыг тайлбарлах, ялгах;

в) Мэдээллийн оролт, боловсруулалт;

г) Мэдээллийг хүлээн авах, цуглуулах, хадгалах, дамжуулах үйлдлүүдийн тодорхой жишээ гаргах;

2МЗ1: МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл зүйн суурь боловсролын агуулгын "Мэдээлэл" агуулгын айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино:

2МЗ1:К1 Мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүргийг тайлбарлах; мэдээллийг хийсвэрээр дүрслэх, мөн чанарыг мэдэх

2М31:К2 Бичвэр болон зурган мэдээллийг боловсруулах

2M31:K3 Мэдээллийг үндсэн хэлбэрүүдээр дүрслэх, хэрэгцээт мэдээллийг цуглуулж, боловсруулалт хийх

2М31:К4 Мэдээлэлтэй ажиллах соёл эзэмших; мэдээллийг үнэлж сурах; мэдээллийг бусадтай хуваалцах, хамтран эзэмших.

Агуулгын залгамж холбооны код

2М3111 2ФИ22г

2МЗ21 2ФИ25в

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа:

· Төрөл бүрийн хэлбэрээр дүрсэлсэн мэдээллийг цуглуулж, шинжилгээ хийх;

· Сурах бичгийн нэг хуудас, бүлэг дэх мэдээллийн тоо хэмжээг тодорхойлох, санал бодлоо илэрхийлэх, бусадтай хуваалцах

· Хүрээлэн буй орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ахуй амьдралдаа хэрэгцээтэй, ашигтай зөвлөгөөг сонгож ашиглах; төрөл бүрийн хэлбэрээр боловсруулсан мэдээллийг харьцуулах, үнэлэх;

· Мэдээлэлтэй ажиллах соёл, ёс зүйн хэм хэмжээтэй танилцах, дагаж мөрдөх

Мэдлэг 1: Мэдээллийн шинж чанар

Энэ мэдлэгийн хүрээнд сурапцагчид дараах чадвар ззэмшсэн байх агуулгыг судална:

а) Мэдээллийн хэмжээ, шинж чанарыг тодорхойлох;

б) Мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүргийг тайлбарлах, жишээ гаргах;

в) Мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхийг үнэлэх;

г) Мэдээллийг хэрэгцээ шаардлагад тохируулан сонгон ашиглах

Мэдлэг 2: Мэдээллийн дүрслэл

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Мэдээллийг дүрслэх үндсэн хэлбэрүүдийг тайлбарлах;

б) Мэдээллийг хийсвэрээр дүрслэх;

в) Мэдээллийг дүрслэх үндсэн хэлбэрүүдийг хэрэглэх, харьцуулах;

г) Тодорхой мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр ойлгомжтой дүрслэх;

д) Мэдээллийн дүрслэлд шинжилгээ хийх, санал бодлоо илэрхийлэх, солилцох.

Мэдлэг 3: Мэдээллийн процесс

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Мэдээллийн боловсруулалт, кодчилол, хамгаалалт, нууцлалт, үнэлэмж, хайлтын үндсийг тайлбарлах, жишээ гаргах;

б) Мэдээллийг боловсруулах үндсэн үө шатуудыг тайлбарлах;

в) Компьютерээр боловсруулсан мэдээлэлд шинжилгээ хийх, үнэлэх.

3МЗ1: МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл зүйн бүрэн дунд боловсролын агуулгын "Мэдээлэл" айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино.

ЗМ31:К1 Мэдээллийг багцаар авч үзэх, мэдээллийн технологи ашиглах давуу талыг мэдэх.

ЗМ31:К2 Мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, шинжилгээ хийх.

ЗМ31:КЗ Тодорхой технологи ашиглан боловсруулсан мэдээллийг тайлбарлах

ЗМ31:К4 Мэдээллийн технологитой зөв ажиллах, ашиглах, боломжит технологиудыг тодорхойлж, оновчтойг сонгох.

Агуулгын залгамж холбооны код

ЗМ3111 3ГХ1

ЗМ3121 ЗГХ2

ЗМ3131 ЗГХЗ2

ЗМЗП21 ЗФИ21а

ЗМ3121 ЗФИ26и

ЗМ3131 ЗФИ25б

ЗМ3131 ЗФИ25р

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа:

· Байгууллага, сургуулийн үйл ажиллагааг ажиглах, тодорхойлох, хялбар байдлаар зураглах, тайлбарлах;

· Сурагчид номын санд ном сурах бичгийг хамтран ашиглаж буйг ажиглах, тайлбарлах;

· Даалгаврыг найз нөхөдтэйгээ хамтран гүйцэтгэх;

· Багаар ажиллах дүрмийг тогтоох, мөрдөх

Мэдлэг 1: Мэдээлэл

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Мэдээлэл нь танин мэдэхүйн үндэс болохыг тайлбарлах;

б) Мэдээлэл ба мэдлэгийн харилцан холбоог тайлбарлах, жишээ гаргах;

в) Мэдээлэлжсэн нийгэм, түүний шинж, мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүргийг тайлбарлах;

г) Мэдээллийг хамтран эзэмших, түүний хэрэгцээ шаардлагыг тайлбарлах;

д) Бусад хичээлээр эзэмшсэн мэдлэгээ мэдээллийн мөн чанараар тайлбарлах, дүн шинжилгээ хийх, үнэлэх.

Мэдлэг 2: Мэдээллийн дүрслэл

Энэ мэдлэгийн хүрзэнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Багц мэдээлэл, түүний онцлогийг тодорхойлох, тайлбарлах, жишээ гаргах;

б) Мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх;

в) Багц мэдээллийн дүрслэлийг ойлгох, тайлбарлах;

г) Мэдээллийн дурслэлд шинжилгээ хийх;

д)Өгөгдсөн мэдээллийг дүрслэх хамгийн оновчтой аргыг сонгох, дүрслэх, тайлбарлах, үр дүнд шинжилгээ хийх.

Мэдлэг 3: Мэдээллийн систем

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Мэдээллийн системийн загвар, түүнийг тодорхойлох, тайлбарлах;

б) Мэдээллийн системийн загварыг гаргах үндсэн үе шатуудыг тодорхой системийн жишээн дээр тайлбарлах;

в) Өгөгдсөн системийн загварыг тодорхойлох, шинжлэх, зураглах, зохиомжлох.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)