Мэдээллийн технологи айн агуулгаар эзэмшүүлэх ур чадвар

1М35: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Мэдээлэл зүйн бага боловсролын агуулгын "Мэдээллийн технологи" агуулгын айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино.

1М35:К1 Төхнологийн тухай төсөөлөлд үндэслэн мэдээллийн технологийг тайлбарлах

1М35:К2 Мэдээллийн технологийн хэрэглээний техник хэрэгслэлийг тайлбарлах

1М35.КЗ Компьютерийн гарны товчлууруудын үүргийг тайлбарлах, ашиглах

1М35:К4 Хялбар зураг зурах, бичвэр бичиж засварлах, дуу бичлэг сонсох, үзэх үйл ажиллагааг бие даан болон бусдын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх:

Агуулгын залгамж холбооны код

1MЗ51 1МХ

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа:

• Багшийн болон хамт олныхоо дэмжлэгтэйгээр програмын хэрэгслэлийг ашиглах, технологийн зорилтуудыг шийдвэрлэх арга барил, эв дүйд суралцах, дадлагаших;

Мэдлэг 1: Мэдээллийн технологи

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а)Материаллаг үйлдвэрлэлийн технологийн энгийн жишээг гаргаж, тэдгээрийн хэрэглээг тайлбарлах;

б)Энгийн технологи ашигласан жишээ гаргаж, үгээр болон дүрсээр илэрхийлэх;

в) Мэдээллийн технологийг энгийн үгээр тайлбарлах, жишээ гаргах.

Мэдлэг 2: Мэдээллийн технологийн хэрэглээ

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Гарын зөв байрлалаар бичих технологийг ашиглан бичвэр оруулах, засварлах;

б) Хялбар зургийг зурах, будах;

в) Компьютерийн тусламжтайгаар хялбар тооцоог хийх;

г) Тоглоомын програмуудтай ажиллах;

2МЗ5: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Мэдээлэл зүйн суурь боловсролын агуулгын "Мэдээллийн технологи" агуулгын айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино:

2М35:К1 Технологийг ангилах; баримт бичиг, зураг, хүснэгтэн мэдээллийн онцлогийг тайлбарлах; элөктрон хөгжлийг тайлбарлах.

2М35:К2 Хэрэглээний зорилгоос хамаарч мэдээллийн төхнологийг сонгох; технологиудыг зориулалтаар нь ангилах; хурдан, алдаагүй, зөв бичих; интернэтээс хэрэгцээт мэдээллээ хайх, ашиглах; элөктрон шуудан солилцох:

2М35:КЗ Мэдээллийн технологи сонголтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох; электрон харилцааны үндсийг хэмжээг сахих; баримт бичиг боловсруулах үндсэн арга зүйг эзэмших

2М35:К4 Тавигдсан асуудал, бодит байдалд шинжилгээ хийх замаар мэдээллийг боловсруулах технологиудыг тодорхойлж, тэдгээрээс оновчтойг нь сонгох; сүлжээний орчинд ажиллах үүрэг, ёс зүйг сахих; бусдын хөдөлмөрийг үнэлж, хүндлэх; мэдээллийг хамтран ашиглах, солилцох.

Агуулгын залгамж холбооны код

2М351 2ФИ42

2М351 2ФИ4З

2М351 2ФИ44

2М3521 2ГХ41

2М3521 2ГХ42

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа

Боловсруулах мэдээллийн онцлогоос хамааран мэдээллийн технологийг сонгож ажиллах;

Электрон хөгжлийн талаар бие даан баримт мэдээлэл цуглуулах, шинжилгээ хийх;

Интернэтээр мэдээлэл солилцохдоо Монгол хэлний кирил бичгийн үсгийг романчилах стандартыг баримтлах

Мэдлэг 1: Мэдээллийн технологийн хөгжил

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Мэдээлэлтэй ажиллах болон боловсруулах технологиудыг тоочих, ангилах;

б) Мэдээллийн технологийн хэрэглээг тодорхойлох, тайлбарлах;

в) Мэдээллийн төрлеөс хамаарч боловсруулах технологийг тодорхойлох, сонгох; жишээн дээр тайлбарлах;

д) Электрон арилжаа, электрон сургалтын талаар бусадтай санал бодлоо солилцох.

Мэдлэг 2: Мэдээллийн технологийн хэрэглээ

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Хурууны зөв байрлалаар хурдан, алдаагүй, зөв бичих;

б)Бичиг баримтын алдааг засварлах, програмын боломжийг ашиглан боловсруулалтхийх;

в) Зураг зурах програмын боломжийг ашиглан боловсруулалт хийх;

г) Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм ашиглан хялбар боловсруулалтыг хийх;

д) Сүлжээний орчинд мэдээлэлд хандах, солилцох;

е) Интернэт ашиглах, хэрэгцээт мэдээллээ оновчтой хайх;

ж) Электрон шуудан солилцох;

з) Монгол хэлний кирилл бичгийн үсгийг романчилах стандартын дагуу зөв галиглан бичих

ЗМ35: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Мэдээлэл зүйн бүрэн дунд боловсролын агуулгын "Мэдээллийн технологи" айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино.

ЗМ35:К1 Мэдээлэл холбооны технологийн хөгжлийн чиг хандлагыг тайлбарлах.

ЗМ35:К2 Мэдээллийн технологийн ач холбогдол, үүргийг тодорхой жишээн дээр тайлбарлах; электрон хөгжлийн өнөөгийн байдал, электрон үйлчилгээний талаар дүгнэлт хийх.

ЗМ35:КЗ Мэдээллийн технологийн хөгжлийн өнөегийн байдалд шинжилгээ хийх, санал бодлоо илэрхийлэх; мэдээллийн технологийг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэрэглэх; Интернэтийн түгээмэл үйлчилгээг ашиглах; Интернэтийг мэдээллийн эх үүсвэр, харилцаа холбооны хэрэглүүр болгон ашиглах

ЗМ35:К4 Электрон хэлбэрэзр бусадтай санал хэлбэрзэр бусадтай санап бодлоо солилцох, саналаа соёлтой илэрхийлэх, бусдыг сонсож сурах.

Агуулгын залгамж холбооны код

ЗМ351а 1 ЗФИ25а

ЗМ351а 1 ЗФИЗ1а

ЗМ351а 1 ЗФИЗ1б

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа

· Мэдээллийн технологийг суралцах үндсэн үйл ажиллагаандаа ашиглах

· Ангийн болон албан бичиг баримтыг хэлбэр, загвар, дүрэм, журсөөх боловсруулах

· Интернетэд суурилсан түгээмэл үйлчилгээнүүдээр үйлчлүүлэх, интернэтээс хэрэгцээт мэдээллийг хайх

· Баримт бичиг, хүснэгтэн мэдээлэл болон илтгэл боловсруулах арга зүйн үндсийш эзэмших

Мэдлэг 1: Мэдээллийн технологи

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар ззэмшсэн байх агуулгыг судална.

а) Мэдээлэл холбооны технологийн хөгжлийн төлөв, чиг хандлага, түүний нийгэмд гүйцэтгэх үүргийг тайлбарлах;

б) Улс, хот, аймаг, сум, орон нутгийнхаа мэдээлэл холбооны техмологийн хөгжлийн талаар бусадтай санал бодлоо хуваалцах;

в) Электрон хөгжлийн талаар бусадтай санал бодлоо хуваалцах;

г) Электрон засаглал, электрон арилжаа, электрон сургалтын талаар бусадтай санал бодлоо солилцох.

Мэдлэг 2: Мэдээллийн технологийн хэрэглээ

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална.

а) Баримт бичгийг үйлдэх шаардлага, арга зүйд үндэслэн баримт бичгийг програмаар боловсруулах;

б) Илтгэл, танилцуулга үйлдэх шаардлага, арга зүйд үндэслэн илтгэлийг програмаар боловсруулах, танилцуулга хийх;

в) Шаардлагын дагуу хүснэгтэн мэдээлэл боловсруулах;

г) Сүлжээний орчинд мэдээлэлтэй ажиллах

Мэдлэг 3: Интернэт хэрэглээ

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Интернэтийн хэлэлцүүлэг, ярилцлага болон харилцаа холбооны бусад хэрэгслэлүүдийг хэрэглэх

б) Интернэтийн орчинд мэдээлэлтэй ажиллах, хэрэгцээт мэдээллийг нарийвчилсан хайлт хийж олох;

в) Электрон шуудан ашиглах;

г) Интернэтэд суурилсан бусад үйлчилгээг ашиглах;

д) Вэбэд болон Интернэтэд суурилсан сургалтын агуулгыг ашиглах;

е) Электрон арилжааны вэб сайтуудыг ашиглах;

ж) Дуу хөгжим, програм, файлыг интернэтээс татаж авах;

з) Интернэтийг бусад хичээлийн даалгаврыг гүйцэтгэхэд ашиглах

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)