Компьютер айн агуулгаар эзэмшүүлэх ур чадвар

1М32:КОМПЬЮТЕР

Мэдээлэл зүйн бага боловсролын агуулгын "Компьютер" айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг телөвшүүлэхэд оршино.

1М32:К1 Компьютерийн үндсэн байеууламжуудыг зөв нэрлэж, тэдгээрийн үүрэг, зориулалтыг үйл ажиллагааны дарааллаар нь тайлбарлах.

1М32:К2 Компыотерипн хэрэглээг жишээгээр тайлбарлах; компьютерийн гарын хурууны байрлалыг эзэмших; компыотерийн техник аюулгүпн болон эрүул ахуйн дүрмийи биелүүлэх.

1МЗ2:КЗ Компьютертэй соёлтой харьцах; компьютерт бичвэрийг зөв оруулах, програмтай ажиллах арга барилын үндсийг эзэмших.

1М32:К4 Компьютертэй ажиллах төхник аюулгүйн болон эрүүл ахуйн дүрмийг баримталж буй хяналт тавих, зөвлөн туслах; компыотерийг бусадтай хамтран ашиглаж сурах.

Агуулгын залгамж холбооны код

1MЗ221 1ГХ12

1MЗ221 1ГХ3

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа:

· Үйлдлийн системийн орчны стандарт болон хялбар програмуудтай ажиллах;

· Хурууны зөв байрлалыг тогтоох, дасгал хийх;

· Компьютертэй ажиллах эрүүл ахуйн болон техник аюулгүйн дүрмийг мөрдөх.

Мэдлэг 1: Комльютерийн техник хангамж

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Компьютерийн үндсэн байгууламжуудыг хэлбэр дүрс, таних тэмдэг, ажиллагаагаар нь таних, нэрлэх, үүрэг зориулалтыг нь ялгах;

б) Компьютерийн төхөөрөмжүүдийг зөв холбох, тэжээлд залгах, асаах, унтраах үйлдлийг дарааллаар нь гүйцэтгэх;

в) Компьюгерийг ашиглах техник аюулгүйн болон эрүүл ахуйн дүрмийг биелүүлэх;

Мэдлэг 2: Компьютерийн програм хангамж

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Компьютерийн ажиллах зарчмыг тайлбарлах;

б) Програм хангамжуудыг нэрлэх, үүрэг зориулалтаар нь ялгах;

в) Програмыг ажиллуулах, түгээмэл хэрзглэгддэг команд, хэрэглүүрүүдийг ашиглах;

г) Програмын үндсэн цонхтой ажиллах, цонхны хэмжээг өерчлөх;

д) Бичвэрийг хурууны зөв байрлалаар компьютерт оруулах;

е) Гарын горимыг сольж, кирилл ба латин үсгээр бичих.

2M32: КОМПЬЮТЕР

Мэдээлэл зүйн суурь боловсролын агуулгын "Компьютер" агуулгын айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино.

2М32:К1 Компьютерийн ниигмийн амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг тайлбарлах

2М32:К2 Үйлдлийн систем, програмуудыг ашиглан ахуйн болон сургалтын асуудлуудыг бие даан шийдвэрлэх, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн компьютерийн техник болон програм хангамжуудыг тодорхойлох, тэдгээрийг сонгох

2М32:КЗ Бичвэрийг хурууны зөв байрлалаар компьютерт алдаагүй зөв оруулах, компьютерийг суралцах үйл ажиллагаандаа ашиглах, компьютерболон ахуйн хэрэглээний төхөөрөмжүүдтэй зөв ажиллах соёл эзэмших

2М32:К4 Компьютерийг үр ашигтай хамтран ашиглах, компьютер ашиглалтанд үнэлгээ өгөх, мэдээллийн технологийн эрх зүйн хэм хэмжээг сахин мөрдөх

Агуулгын залгамж холбооны код

2М321 2ФИ11

2М321 2ФИ12

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа:

· Багшийн заавар, зөвлөмжид тулгуурлан сургалтын тодорхой зорилтыг компьютерээр шийдвэрлэх

Мэдлэг 1: Компьютерийн техник хангамж ,

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Компьютерийн үндсэн байгууламжуудын бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчмыг тайлбарлах;

б) Компьютерээр мэдээлэл боловсруулах үндсэн үе шатуудыг дарааллаар нь нэрлэх;

в) Компьютерийн дагалдах болон нэмэлт байгууламжуудыг хэлбэр дүрс, таних тэмдэг, үйл ажиллагаагаар нь таних, нэрлэх, үүрэг зориулалтыг нь ялгах;

г) Компьютер, түүний дагалдах ажилпагаа, тэдгээрийн уялдаа холбоог тайлбарлах;

д) Хэвлэх төхөөрөмж, скайнер, зөөврийн дискийг үйлдлийн системдээ тохируулан суулгах, ашиглах.

Мэдлэг 2: Компьютерийн програм хангамж

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална

а) Үйлдлийн систем, түүний үүргийг тайлбарлах;

б) Файл, түүний параметрүүдийг тайлбарлах, тодорхойлох;

в) Хавтас, түүний бүтцийг тайлбарлах, тодорхойлох;

г) Файл ба хавтасны зохион байгуулалтыг тайлбарлах;

д) Үйлдлийн системийн орчны стандарт програмууд, тэдгээрийн үүрэг зориулалтыг тайлбарлах;

е) Цонхны бүтэц, зохион байгуулалт, үүрэг зориулалт, бүрэлдэхүүн хэсгүүдийг нэрлэх, ялгах;

ё) Програмын түгээмэл хэрэглэгддэг цэс, команд, хэрэглүүрүүдийг тайлбарлах, тэдгээрийг ашиглах;

ж) Програмуудыг ашиглан хялбар даалгавруудыг гуйцэтгэх;

з) Олон програмын орчин, түүний онцлогийг тайлбарлах;

и) Хэд хэдэн програмуудыг нэгэн зэрэг ажиллуулах;

й) Бичвэрийг хурууны зөв байрлалаар компьютерт алдаагүй зөв оруулах

Мэдлэг 3: Компьютерийн хөгжил

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагччд дараах чадвар эзэмшсэн байх дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Компьютерийн хөгжлийн түүхийг тайлбарлах;

б) Нийгмийн хөгжипд компьютерийн гүйцэтгэж байгаа үүргийг тайлбарлах;

в) Орчин үеийн компьютерийн боломжийг тодорхой жишээгээр тайлбарлах;

г) Орчин үеийн компьютерийн үзүүлэлтуүдийг тайлбарлах;

д) Хэрэгцээ шаардлагандаа тохируулан компьютерийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, компьютерийн сонголтыг оновчтой, зөв хийх.

ЗМ32: КОМПЬЮТЕР

Мэдээлэл зүйн бүрэн дунд боловсролын агуулгын "Компьютер" айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино.

ЗМ32:К1 Компьютер нь сургалтыг идэвхжүүлэх, түүний тодорхой зорилтыг шийдвэрлэх хэрэгсэл гэдгийг ойлгох; сүлжээний орчинд ажиллах, түүний хамгаалалтын хэрэгцээг мэддэг байх.

ЗМ32:К2 Програм болон техник хангамжийг үйлдлийн системд тохируулан ашиглах

ЗМ32:КЗ Хэрэгцээ шаардлагадаа нийцсэн төхник болон програм хангамжийг сонгож ашиглах, бусдад зөвлөх; үгийн алдаа засах, толь бичгийн болон орчуулгын програм хангамжуудыг ашиглах

ЗМ32:К4 Компьютертэй ажиллах явцад гарсан бэрхшээл, асуудлыг програмын лавлах ашиглан шийдвэрлэх; сүлжээний орчинд мэдээлэл, програм, техник хангамжийг хамтран ашиглах; сүлжээний орчинд ажиллах ёс зүйг сахих.

Агуулгын залгамж холбооны код

ЗМ321а1 ЗФИ21б

ЗМ321а1 ЗФИ21а

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа:

· Хэрэгцээндээ тохируулан програм хангамжийг сонгож ажиллах;

· Компьютерийн тусламжтай дуу бичлэг, дүрсэн мэдээлэлтэй ажиллах;

· Програмын лавлах, гарын авлагыг ашиглах;

· Техник болон програм хангамжийг суурилуулах, тэдгээрийн тохиргоог хийх.

Мэдлэг 1: Компьютерийн техник хангамж, түүний тохируулга

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална.

а) Хэрэгцээ шаардлаганд нийцсэн техник хангамжийг үйлдлийн системд тохируулан суулгах;

б) Техник хангамжийн тохиргоог хийх;

в) Компьютер, түүний нэмэлт болон дагалдах төхөөрөмжүүдийг ашиглах;

г) Сүлжээний орчинд ажиллах.

Мэдлэг 2: Компьютерийн програм хангамж, түүний тохируулга

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а)Хэрэгцээ сонирхолдоо нийцсэн програм хангамжийг суурилуулах;

б) Програмын тохиргоог хийх;

в) Компьютертэй ажиллах явцад гарсан бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх;

г) Үгийн алдаа засах, толь бичгийн болон орчуулгын програм хангамжуудыг ашиглах, шаардлагатай тохируулгыг хийх;

д) Програмуудыг эвлүүлэн хэрэглэх.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)