Алгоритм айн агуулгаар эзэмшүүлэх ур чадвар

1МЗЗ: АЛГОРИТМ

Мэдээлэл зүйн бага боловсролын агуулгын "Алгоритм" айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино.

1M33:K1 Тодорхой дарааллаар хийсэн үйлдлүүдийн дарааллыг тайлбарлах.

1МЗЗ:К2 Үйл ажиллагааг бүдүүвч зургаар илэрхийлэх, зааврын дагуу гүйцэтгэх;

1МЗЗ:КЗ Дүрэм, журам, мөрдвөл зохих хуваарийг ашиглах, тодорхой зорилгод хүрэх арга замыг тодорхойлох;

1МЗЗ:К4 Гүйцэтгэгч, удирдагчийн үүргийг хамтын зорилгын үүднээс ойлгох.

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа

· Алгоритм гүйцэтгэгчийн үйлдзл гүйцэтгэх заааартай танипцаж, түүнийг биелүүлэх

· Өдөр тутам хийдэг үйл ажиллагааныхаа дарааллыг тодорхойлох.

Агуулгын залгамж холбооны код

1MЗ431 1МХ

Мэдлэг 1: Алгоритм, түүний шинж чанар

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсзн байх агуулгыг судална.

а) Үйлдлүүдийн дарааллыг уншиж, ойлгох;

б) Тодорхой зорилгод хүрэх үйлдлүүдийг тоочин нэрлэх, үр дүнг тайлбарлах;

в) Шугаман үйлдэл бүхий дараалалтай ажиллах;

г) Тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх үйлдлүүдийн дарааллыг тодорхойлох

.

Мэдлэг 2:Алгоритм гүйцэтгэгч, үйлдэл гүйцэтгэх заавар

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Өгсөн дарааллаар үйлдлүүдийг гүйцэтгэх;

б) Гүйцэтгэгчийн бодит жишээ гаргах, түүний гүйцэтгэж буй үйлдлүүдийг нэрлэх;

в) Цөөн тооны үйлдэл бүхий үйл ажиллагааг гүйцэтгэгчийн үйлдлүүдээр илэрхийлэх, гүйцэтгэгчийн зааврыг боловсруулах;

г) Өгөгдсөн үйлдлүүдийн дарааллыг зөв дараалалд оруулах, тайлбарлах.

2МЗЗ: АЛГОРИТМ

Мэдээлэл зүйн суурь боловсролын агуулгын "Алгоритм" агуулгын айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино.

2МЗЗ:К1 Үйл ажиллагааны гүйцэтгэлийг алгоритмаар дүрслэх, амьдралдаа алгоритмыг хэрэглэх

2МЗЗ:К2 Алгоритмыг төрлөөр нь таних; гүйцэтгэгчийг сонгох; заавар гаргах

2МЗЗ:КЗ Эзэмшсэн мэдлэг, чадвараа бусдад илэрхийлэх; бүдүүвч болон тэмдэглэгээ ашиглан дүрслэх

2МЗЗ:К4 Амьдралд өргөн хэрэглэгддэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зааврын дагуу ажиллуулах.

Агуулгын залгамж холбооны код

2МЗЗ1 2МА23

2МЗЗ1 2MA24

2МЗЗ1 2МАЗ4

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа:

Тодорхой зорилгод хүргэх үйлдлүүдийн дарааллыг тодорхойлох

Мэдлэг 1: Алгоритмын дүрслэл

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

a) Үйл ажиллагааг гүйцэтгэх үйлдлүүдийн дарааллыг үг болон бүдүүвч зургаар илэрхийлэх;

б) Үг болон бүдүүвч зургаар илэрхийлсзн алгоритмыг тэмдэглэгээ ашиглан дүрслэх;

b) Тэмдэглэгээ ашиглан дүрсэлсэн алгоритмыг тайлбарлах.

Мэдлэг 2: Компьютер нь алгоритмыг гүйцэтгэгч

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална:

а) Компьютер болон түүний дагалдах техөөрөмжүүдийг бэлэн програмаар ажиллуулах;

б) Тодорхой алгоритмын дагуу компьютерийн гүйцэтгэсэн үйлдлүүд, түүний явц, үр дүнг тайлбарлах;

в) Компьютерийн алгоритмын жишээ гаргах;

Мэдлэг 3: Алгоритмын үндсэн төрлүүд

Энэ мэдлэгийн хүрээнд сурапцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална.

а) Алгоритмын үндсэн төрлүүдийг таних, ялгах, тайлбарлах;

б) Шугаман, салаалсан, давтапттай алгоритмын шинж чанарыг тодорхойлох, гүйцэтгэх;

в) Шугаман, салаалсан, давталттай алгоритмын жишээ гаргах

ЗМЗЗ: АЛГОРИТМ

Мэдээлэл зүйн бүрэн дунд боловсролын агуулгын "Алгоритм" айн зорилт нь суралцагчдад дараах цогц чадамжийг төлевшүүлэхэд оршино.

ЗМЗЗ:К1 Алгоритм гүйцэтгэгчийн командын систем ба ахуйн хэрэглээний алгоритмуудыг тайлбарлах

ЗМЗЗ:К2 Алгоритм зохиох, дүрслэх

ЗМЗЗ:КЗ Ахуйн хэрэглээний алгоритмуудыг хэрэглэх

ЗМЗЗ:К4 Ахуйн хэрэглээний алгоритмуудтай ажиллах ерөнхий соёл, хөрвөх чадварыг эзэмших

Агуулгын залгамж холбооны код

ЗМ331 ЗФИ2

Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа:

Тодорхой зорилгод хүргэх үйлдлүүдийн хэд хэдэн дарааллыг зөв тодорхойлох, улмаар тэдгээрээс хамгийн оновчтойг нь сонгон ажиллах

Мэдлэг 1: Алгоритмын дүрслэл

Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална.

а) Шугаман, салаалсан алгоритмыг дүрслэх;

б) Давталтгай алгоритмын шинж чанарыг тайлбарлах, туүнийг оновчтой дүрслэх;

в) Давталтын хэлбэрүүдийг хөрвүүлэн ашиглах;

г) Алгоритмын үр дүнг шалгах

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)