Интернет, түүний хэрэглээ

Интернет, түүний хэрэглээ Understanding and using internet resources

Интернет нь асар их мэдээлэл агуулахаас гадна тулгарсан асуудлыг хамгийн бага зардлаар хурдан шуурхай шийдвэрлэж өгдөг технологи гэдэгт гол агуулга нь оршдог. Интернет нь дэлхийн ихэнх улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба энд байгаа асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм. Интернет нь компьютерийн сүлжээний алсын зайн холболтод хамрагдана.

Интернет нь бүх дэлхийн сүлжээнүүдийн сүлжээ, хамтын харилцан холбоо, мэдээлэл дамжуулах асар их баялаг, нөөц боломжууд, компьютерүүдийн холболт юм.

Интернет нь хүмүүсийн хоорондоо харилцах харилцаа холбооны гол, шуурхай хэрэглүүр, гэртээ суугаад дэлхийн өнцөг буланд болж буй үйл явдлын тухай мэдээлэл авах суваг, найдвартай түргэн тусламж, эрэл хайгуулч, номын сан, сурах бичиг гэх мэт мэдээллийн асар том технологи гэдгийг өмнө дурьдсан. Ингэхээр интернет нь хүн төрөлхтний сэдэж олсон хамгийн том, тэдгээрт туслах ганц цахилгаан холбооны систем нь интернет юм.

Интернетийн түүх 1968 оноос одоог хүртэлх богино хугацаанд яригдахаар бага боловч түүний боломж, технологи маш өндөр юм. Интернетийн үндэс улбааг 1968 онд Сүлжээний Дэвшилтэт Шинжилгээ Судалгаа Төлөвлөлтийн Агентлагийн Депензийн салбарт бий болгожээ. Нэг компьютерийг өөр компьютертэй найдвартай холбож, хооронд нь мэдээлэл дамжуулах шаардлага гарсны улмаас энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Энэ үеэс интернетийн түүхийг эхэлж тооцдог байна. Энэ нь компьютерийн сүлжээ үүсэх үе юм.

Интернетэд өгөгдөл нь дамжихдаа тухайн агшинд боломжтой байгаа ямар нэг сувгаар дамжина. Зөвхөн энэ сувгаар гэсэн хязгаарлалтгүй. Үүний гол утга нь өгөгдөл нь аяллынхаа алхам бүрт өөрийн явах замыг динамикаар тодорхойлж байдаг гэсэн үг. Хэрэв аль нэгэн замд асуудалтай байвал өөр замыг хайж олдог. Интернетийг зохиогч Baran-ы санаа интернетийн бүх зүйлд тусгалаа олсон байна. Жишээ нь сүлжээний нэг зангилаа (node) нь дохио хүлээн авахдаа хэрэв түүнийг хадгалах зай байвал л авдаг. Үүнтэй ижлээр хэрэв өгөгдлийн сигнал нь бүх зангилаанууд яг одоо идэвхгүй байгааг тогтоовол уг өгөгдөл зам онгойтол байгаа зангилаа дээрээ хүлээдэг. Энэ утгаараа сүлжээ нь “intelligent-ухамсартай” өгөгдлийн дамжуулалтыг гаргадаг юм. Baran мөн интернетийн доорх төрхүүдийг тодорхойлжээ.- Нууцлал, - Scheme-үүдийн эрх, мөн сүлжээг халилтын байдалд орохоос сэргийлэгч төхөөрөмжүүд.

- Техник хангамж, - Үнэ өртөг.

Энэ бүх төслийг 1962 оноос хийж гаргасан боловч засгийн газар түүнийг түр хойш нь тавьсан байна. Гэвч удалгүй 1965 онд төвлөрсөн удирдлагагүй сүлжээний асуудал дахин гарч ирж санхүүжүүлэгдээд 1969 онд бодит байдлаа олжээ. Энэ бол АРПАНЕТ юм. АРПАНЕТ нь энгийн байсан бөгөөд одоогийн интернеттэй огт адилгүй байлаа. Анх түүнд 4 компьютер л байсан бөгөөд 1978 оны үед 40 компьютер л байв. Энэ үед Tomlinson цахилгаан шууданг зохиосон юм. Цахилгаан шуудан нь сүлжээний олон зангилааны хооронд энгийн, ашигтай холбоог хангаж байлаа. 1974 онд тэр мөн хоёр хүний хамт TCP-ийг зохиожээ. Энэ нь өгөгдлийг бит битээр нь дамжуулан дараа нь өөр цэгээс түүнийг нэгтгэх санаатай байсан юм. 1975 онд гэхэд АРПАНЕТ бүрэн функциональ сүлжээ болсон байна.

1980 онд бидний мэдэх интернет төржээ. Анхандаа түүнд судлаачид, засгийн газрын нэлээд хэдэн зуун компьютер байлаа. 1986 онд анхны нийтийн хандалтат сервер сүлжээнд тавигдсан. 1988 онд 50.000 илүү комьпютерүүд холбогдсон байлаа. 1990 онд 300.000, 1997 оны байдлаар 10 сая-с илүү компьютер холбогдсон байна. Энд 40 сая орчим хэрэглэгч үйлчлүүлж байжээ. Энэ маягаар үргэлжилбэл 2001 онд дэлхий даяар бүгд холбогдоно гэж судлаачид үзэж байсан нь одоо биеллээ олж байна.

1980 оноос эхлэн олон улсын компьютерийн сүлжээнүүдийн харилцаа холбоог “Интернет” гэсэн нэр томъёогоор тодорхойлох болжээ. Харин одоо интернет эзэмшигч нь (Host), Өртөө (Router), Үйлчлүүлэгч (Client) , Холболт (Connection) гэсэн хэсгүүдээс тогтсон нарийн систем юм.

Router гэдэг нь интернетийн гол зангилаа цэгүүд дээр байрлуулсан тусгай төхөөрөмж юм. Олон зуун замын уулзвар дээр байрласан өртөөтэй нэгэн адил ажилладаг болохоор өртөө гэж нэрлэж болох юм. Router нь компьютерээр дамжуулж байгаа илгээмжээс очих хаягийг уншаад зөв чиглэл рүү нь цааш дамжуулах үүрэгтэй байдаг. Зарим үед таны илгээмж хэд хэдэн өртөөгөөр дамжиж байж очих газартаа хүрдэг юм.

Connection нь Нэг хэрэглэгчийг нөгөө хэрэгчлэгчтэй хэрхэн холбож байгааг тодорхойлсон нэр томъёо юм. Энгийн хэрэглэгчийн хувьд найдвартай сайн холбоо байдаг гэдгийг мэдэх нь хангалттай юм.

Интернетэд 1990-ээд он хүртэл үндсэндээ текст мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг систем байсан. Компьютерийн техникт график, зурган мэдээлэл дүрсэлж боловсруулах чадвар сайжирсантай уялдан интернетэд график, зурган мэдээлэл оруулах хэрэгцээ шаардлага гарсан байна. Үүний улмаас янз бүрийн зураг текст холилдсон баримт бичгийг гипер текст гэж нэрлээд ийм гипер текстийг файлд график хэлбэртэй хадгалах, түүнийг интернетээр дамжуулах, компьютер дээр үзэж харах, програмын хэрэгсэл зохион хэрэглэх болсон байна. Энэ хэрэгслийг HTML гэж товчлон нэрлэдэг. Гипер текст дамжуулах механизмийг World Wide Web гэх буюу товчоор WEB гэж нэрлэдэг. Web гэдэг нь аалзны шүлс гэсэн үг бөгөөд World Wide Web нь дэлхийг хэрсэн аалзны шүлс гэсэн утгатай болох ба энэ нь интернетийн сүлжээ бүх дэлхийг хамарсан том сүлжээ гэдэгтэй дүйц нэг болох юм. Интернетэд байгаа бие даасан шинжтэй өгөгдөл мэдээллийг Вэб сайт (web site-вэб дахь байрлал) гэж нэрлэдэг. Нэг вэб сайт нь ямар нэг хувь хүний оруулсан ганц HTML файл байхаас эхлээд ямар нэг компани эсвэл сургуулийн интернетэд оруулж тавьсан олон зуун файл байж болдог. Вэб сайт бүр URL (universal Resource Locator-эх сурвалжийн универсаль байр заагч) гэж нэрлэдэг интернетийн хаягаар тодорхойлогддог. Жишээлбэл:

http ://www.yahoo.com

ftp://mol.mn гэх мэт хаяглагдсан байдаг. Энэ хаяг нь хэрэглэгчийн вэб HTML файл хаана байгааг нэг утгатай тодорхойлж өгөх үүрэгтэй.

Байгууллага, хувь хүмүүс өөрсдийн вэб сайтыг хийгээд интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаар дамжуулан интернетийн төв рүү холбогдож байрлуулалдаг.

Интернет дэх мэдээллийн хувьд Вэб сайт гэсэн нэр томьёоноос гадна вэб хуудас (web page) гэсэн нэр томъёог хэрэглэдэг. HTML гипер текст бэлтгэх хэл дээр бичсэн компьютерийн файлыг вэб хуудас гэнэ. Вэб хуудсыг бидний мэддэг ердийн хэвлэсэн хэвлэсэн бичиг баримтын хуудастай адилтгаж болохгүй. Вэб хуудас ямар ч хэмжээтэй байж болох боловч практикт ихэнх хүмүүс энэ хэмжээг 800 багана, 400 мөрөөр тогтоож хэрэглэдэг. Эндээс аливаа Вэб сайт нь вэб хуудаснаас бүтсэн байдаг гэж ойлгож болно. Интернетийн хэмжээг тодорхойлоход их хэцүү. Хэмжээ нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл өдөр бүр шинэ хүмүүс, шинэ систем нэмэгдэж байдаг. Харин одоо интернетийн хэмжээг тодорхойлоход хэцүү болжээ. Өдөрт вэб сайт, үйлчилгээний байгууллага, хэрэглэгч шинээр хэдэн зуугаараа нэмэгдэж байна.

Интернет үйлчилгээ

Интернетээс та хүссэн үйлчилгээгээ авч болохоор болжээ. Гэртээ сууж байгаад л ажилаа хийнэ, хоол унд хувцас хунараа захиалж авчруулна. Компьютераараа аль ч тивийн дурын улсад байгаа найз нөхөд, ах дүү, амраг садантайгаа утсаар ярьж болно. Цахилгаан шуудан ашиглаж хормын дотор найз нөхөдтэйгээ харьцаж чадна. Бүүр цаашилбал заяаны ханиа ч олж болох юм. Интернетээс хүссэн мэдээллээ олж авах боломжтой.

Интернетэд дараах үйлчилгээнүүд байна.

1. И-мэйл буюу электрон шуудан (e-mail)

2. Чат (chat)

3. Интернет худалдаа

4. Хайлт хийх

5. Интернетээс файл татаж авах

6. Зар сурталчилгаа

7. Танилцуулга

8. Бүртгэл

9. Мэдээлийн сан

И-мэйл буюу электрон шуудан систем нь Интернетийн хамгийн өргөн тархсан үйлчилгээний нэг бөгөөд и-мэйлийн хаягаар дэлхийн аль ч өнцөг булан бүрээс өөр хоорондоо захидлаар харилцахын зэрэгцээ файл, мэдээлэл харилцан солилцож мөн зангилаа компьютертэй харицан бусад төрлийн үйлчилгээг авч болно. Өнөөдөр и-мэйлийн олон янзын програм хангамжууд байдаг. Зарим програмууд нь Интернетийн Вэб мэдээлэлтэй ажиллах үндсэн үүргийнхээ хажуугаар и-мэйлийн үйлчилгээг авах боломжтой байдаг. Одоогоор өргөн тархсан и-мэйлийн програмууд:

-Netscape Messenger, -Outlook Express, -Microsoft Outlook,

-Eudora pro, -Netscape Communicator

Электрон шуудангийн

http://www.mail.yahoo.com, http://www.gmail.com,

http://www.chinggis.com http://www.hotmail.com зэрэг түгээмэл хэрэглэгддэг сайтуудаас гадна вэбийн үйлчилгээ авагч байгууллагуудын http://mail.[domainname] сайтууд байна.

И-мэйлийн сайтууд /провайдерууд/ нь хэрэглэгчдэд зориулж өөрийн сервер дээр тодорхой хэмжээний багтаамжтай өгөглийн санг үүсгэх бөгөөд түүний дотор inbox, outbox, sent, address book зэрэг багтдаг. Хэрэглэгч хэрэгцээт захидлаа хадгалах, мөн зургийн альбом үүсгэх, өөрийн танилцуулгыг оруулах, харилцагчдын бүлгийг үүсгэх, нэг захидлыг нэг дор олон хүнд илгээх боломжтой. Электрон шуудангийн хувьд:

1. Шинэ и-мэйлийн хаяг нээх /төлбөртэй, төлбөргүй/

2. Мэйлээр хавсралт буюу attachment илгээх

3. Харилцагчдын хаяг хадгалах

4. Мессенжерт орох зэрэг үйлчилгээнүүд байна.

Хайлт. Хайлтын үйлчилгээ үзүүлэгч провайдеруудын сайт руу ороод хайх тайлбарт хайх түлхүүр үгээ оруулж өгснөөр тухайн мэдээлэлтэй холбоотой вэб сайтууд, тэдгээрийн товч танилцуулга, зургууд, видео файлууд, хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд гарч ирнэ. Эндээс өөрийн сонголтоо хийх бүрэн боломжтой. Хайлтын 1. Aol Time Warner 2.MSN-Microsoft 3.Yahoo! 4.Google 5.Terra Lycos 6.About/primedia 7.eBay 8.Amazon 9.Classmates.com 10.CNET Networks зэрэг сайтууд байна.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)