Компьютерт мэдээллийг боловсруулах

Компьютерт мэдээллийг боловсруулах

1. Мэдээллийг хэмжих. Datasize

Компьютерт мэдээллийг яаж хадгалдаг вэ? Бид өдөр тутмын амьдралдаа хэмжүүрийн нэгжүүдийг байнга ашигладаг. Хүндийн жинг килограммаар, уртыг метрээр, багтаамжийг литрээр гэх мэт. Жишээ нь: 3л багтаамжтай саванд хэдэн литр сүү хийх вэ? Саван дахь сүүний хэмжээг тодорхойлохын тулд литр гэсэн хэмжигдэхүүнийг хэрэглэж байна. Үүний нэгэн адилаар мэдээллийн тоо хэмжээ, түүнийг хэмжих нэгжийн тухай яригддаг.

Компьютерт хоёртын системийн тоонуудыг хадгалахын тулд триггерүүдийн үндсэн дээр зохион байгуулагдсан санах ойг ашиглах ба мэдээллийн тоон хэмжээг хэмжих хэмжилтийн нэгж болгон нэг ширхэг триггерт хадгалж болох мэдээлэл буюу хоёртын тооны нэг оронгоор илэрхийлж болох мэдээллийг авдаг. Ийм хэмжээний мэдээллийг нэг бит(bit) гэдэг. Энэ нэр томъёо binary digit буюу хоёртын орон гэсэн үгүүдээс гаралтай. Бит нь мэдээллийг хэмжих хамгийн бага нэгж юм.

Харин дараагийн шатанд байт(byte) гэсэн нэгжийг суурь болгон ашигладаг. Нэг байт нь 8 бит буюу найман хоёртын оронг агуулдаг. Харин 1024байт=1кбайт болдог. Бидний хэрэглэдэг аравтын тооллын системд 1кг=1000г, 1км=1000м гэх мэтээр авдаг ба 1к=103 (кило), 1м=106 (мега), 1g=109(гега), 1t=1012 (тера) болдог. Харин хоёртын тооллын системд 210 зэрэгт буюу 1024-өөр тооцдог байна. Цааш нь 1024кбайт=1мбайт, 1024мбайт=1gбайт гэх мэт.

Энд 1024d=210=10000000000 тоо нь хоёртын системд 10000000000в болно.

2 Мэдээллийг хадгалах хэлбэр. Saving

Файл .File Мэдээллийг ямар нэг дискэнд хадгалах үндсэн нэгжийг файл гэдэг. Энэ нь физик байдлаар оршино. Файл дээр дараах зүйлүүдийг авч үздэг.

- Нэр. Filename. Тухайн файлд хэрэглэгчийн эсвэл програм хангамж үйлдвэрлэгч компаниас өгсөн нэр байдаг. Энэ нь нэг файлыг нөгөөгөөс ялгаж байгаа хэрэг юм. MSDOS үйлдлийн ситемд файлын нэр 8 тэмдэгтээс, Windows үйлдлийн системд 256 хүртэл тэмдэгт байхыг зөвшөөрдөг.

- Өргөтгөл. File extension. Файлын өргөтгөл нь MSDOS үйлдлийн системд 3 тэмдэгтээс, Windows үйлдлийн системд 4 хүртэл тэмдэгт байхыг зөвшөөрдөг. Өргөтгөл гэдэг нь тухайн файл ямар төрлийнх вэ гэдгийг зааж байдаг. Өөрөөр хэлбэр текст хадгалсан уу, зураг хадгалсан уу гэдгийг тодорхойлно. Зарим өргөтгөлийг тайлбарлая.

.txt- Текст агуулсан файл .dat- Өгөгдлийн файл

.doc-Word програмаар үүсгэгдсэн баримтын файл .xls -Excel програмаар үүсгэгдсэн хүснэгтийн файл

.exe. Шууд биелэгдэх файл .com. Шууд биелэгдэх файл

.bak. Нөөц файл .jpg, .gif, .pcx, .pdd, .bmp, .png, .raw,.pxr, .pic- Зургийн файл

.avi, .dat,.mp3- Дууны, клипний файл гэх мэт.

Шууд биелэгдэх файлууд програмын файлууд голдуу байдаг ба ямар нэг програмын тусламжгүйгээр шууд ачаалагдан ажилладаг. Энд үйлдлийн системийн, хэрэглээний, тоглоомын гэх мэт програм хангамжийн .exe, .com өргөтгөлтэй файлууд багтана. Харин бусад төрлийн файлууд нь өөрийн үүсгэгдсэн төрлийн програмуудын тусламжтайгаар ажилладаг. Жишээ нь зургийн файлыг зургийн ямар нэг програмын тусламжтайгаар нээж үзэх боломжтой.

- Хэмжээ. File size. Тухайн файл дискин дээр ямар зай эзэлж байгааг тодорхойлох хэмжигдэхүүн. Дискний багтаамж байтаар хэмжигддэгийн нэгэн адил байтаар хэмжинэ. Текст файлууд агуулгатайгаа харьцуулахад бага хэмжээтэй, зургийн болон дууны файлууд харьцангуй их хэмжээтэй байдаг.

- Огноо. Date. Тухайн файлыг компьютерт оруулж дискинд хадгалсан огноо, тухайн файлд хамгийн сүүлд дахин хандсан огноо уг файлын талаарх мэдээлэлд хадгалагддаг.

- Цаг хугацаа. Time. Тухайн файлын компьютерт оруулж дискинд хадгалсан цаг хугацаа, тухайн файлд хамгийн сүүлд дахин хандсан цаг хугацаа уг файлын талаарх мэдээлэлд хадгалагдана.

- Аттрибут. Attribute. Аттрибутыг файлын шинж чанар гэж нэрлэдэг ба 5 төрлийн аттрибут байдаг.

1. Ердийн файл.

2. Системийн файл. Үйлдлийн системийн файлууд ийм аттрибуттай байдаг.

3. Зөвхөн уншигдах файл. Ийм аттрибуттай файлын зөвхөн доторх мэдээллийг уншиж, хуулбарлаж болох ба уг файл дээр өөрт нь ямар нэг өөрчлөлт оруулах боломжгүй байдаг.

4. Нууцлагдсан файл. Зарим тохиолдолд хэрэглэгчийн хандах ёсгүй файлуудыг ийм аттрибуттай болгон хадгалснаар хэрэглэгчийн дурын хандалтыг хязгаарлах боломжтой болдог.

5. Архивын файл. Компьютер дээр ажиллах явцад томоохон хэмжээтэй системийн програмууд болон их хэмжээтэй мэдээллийг шахаж хадгалж болдог. Өөрөөр хэлбэл хэмжээг нь багасган хадгална гэсэн үг. Ингэж шахагдсан файлууд архивын аттрибуттай байна. Аливаа файл дискинд бичигдэхдээ тэдгээрийг багтаах кластерүүдийг дамжин бичигдэх ба тэдгээр кластеруудын хаягийн гинжин дарааллыг тухайн дискний FAT агуулдаг.

Програмчлалын хэлэнд файлыг 2 талаас нь авч үздэг.

1-р тал. Гадаад санах ой буюу дискийн ямар 1 мэдээллийг агуулсан нэрлэгдсэн мужийг физик файл гэдэг. Дээр дурдсан ухагдахуунууд физик файлд хамаарна. Өөрөөр хэлбэл физик файлууд нэр, өргөтгөл, хэмжээгээрээ хоорондоо ялгагдана.

2-р тал. Файл нь програмчлалд хэрэглэгддэг өгөгдлийн бүтцийн нэг хэлбэр юм. Програмд хэрэглэгдэж байгаа файлын төрлийн хувьсагч буюу физик файлыг програмд логикоор төлөөлөгчийг логик файл гэж нэрлэдэг.Програмд логик файл нь ямар нэгэн төрөлтэй(төрөлгүй) файлын хувьсагч байдлаар тодорхойлогдоно.

Файл дээр дискинд бичих, хуулах, зөөх, устгах, нэрийг нь өөрчлөх, аттрибутыг солих, шахах, буцааж задлах үйлдлүүдийг хийж болохоос гадна олон тооны файлууд нэг нэгэнтэйгээ холбоотойгоор ажиллаж болдог.

Тухайн файлд хандах үед файлыг нээх гэсэн ойлголт байдаг. Файлыг нээнэ гэдэг нь уг файлыг шуурхай санах ойд ачаалж, түүнд засвар оруулах, өөрчлөх, нэмэх, агуулгыг нь харах үйлдлүүдийг хийх үед уг файл шуурхай санах ойд ачаалагддаг. Харин уг файлтай ажиллаж дууссаны дараа файлаа хаадаг. Файлыг хаахад санах ойгоос чөлөөлөгддөг. 3 Мэдээллийг дүрслэх хэлбэр. Exploring

Хавтас.Folder Компьютерт байгаа үйлдлийн системийн болон хэрэглээний програмуудын файлууд, хэрэглэгчийн өөрийн үүсгэсэн , хадгалсан файлууд нийлээд ихээхэн олон болно. Гэтэл эдгээр файлуудыг аль нь системийнх, аль нь хэрэглээний програмынх, аль нь хэрэглэгчийнх вэ гэдгийг ялгахад маш түвэгтэй болно. Ийм асуудлыг шийдэх зорилгоор мэдээллийг хадгалахдаа хавтас гэсэн ойлголтыг авч үздэг. Хавтас нь дискин дээр зай эзлэхгүй бөгөөд файлуудыг төрөл, хэлбэрээр нь ангилан хадгалж болдог. Хавтсыг өмнө нь катологи(directory) гэсэн нэрээр мөн нэрлэж байсан. Хавтас нь дотроо хавтсыг бас агуулж болох ба агуулагдсан хавтсыг нь дэд хавтас(subfolder) гэнэ. Файл болон хавтаснууд дискин дээр орших байдлаараа мод (tree) бүтцийг үүсгэдэг. Тухайн дискин дээр үүссэн хавтасны тухай мэдээлллүүд уг дискний ROOT-д бичигддэг.

4 Мэдээллийг шахаж хадгалах.Archive

Компьютер дээр ажиллах явцад томоохон хэмжээний файлууд, програм хангамжууд, их хэмжээний мэдээллийг дискинд эзлэх зайг нь багасгах зорилгоор шахаж хадгалдаг. Мэдээлийг шахаж хэмжээг нь багасгах явдал 3 үндсэн шалтгаантай.

1-рт. Компьютер дээр ажиллах явцад өөрийн файлын эх хуулбарыг дискинд бичиж хадгалах шаардлага аяндаа гардаг. Энэ тохиолдолд дискин дээр олон файл бичиж хадгалахын тулд шахаж бичих шаардлага гардаг.

2-рт. Хатуу дискийн багтаамж хязгаарлагдмал учраас нэг мэдэхэд дүүрч зай гаргах шаардлагатай болдог. Шинээр хатуу диск худалдан авснаас файл шахах програм авч хэрэглэх нь илүү үр дүнтэй, хялбар.

3-рт. Мэдээллийг нэг компьютерээс нөгөө рүү зөөхөд хэмжээг нь багасгаж зөөвөл илүү үр дүнтэй. Жишээ нь таны зөөх файл уян дискинд багтахгүй байж болно. Мөн компьютерийн төрөл бүрийн сүлжээгээр мэдээллийг дамжуулах үед сувгийн төлбөр өндөр, мөн хугацаа их шаарддаг учир файлыг шахаж, бага хэмжээтэй болгон дамжуулах нь хялбар бөгөөд өндөр ач холбогдолтой. Мэдээллийг шахдаг, буцааж задалдаг олон төрлийн программууд байдгийг дээр дурьдсан. Заримыг нь тайлбарлая.

PKZIP. Файл болон катологийг шахаж, zip төрлийн файлд хадгалдаг. PKUNZIP програмын тусламжтай шахсан файлаа буцааж задалдаг. Архивын катологийг харах, бүх файл болон зөвхөн сонирхсон файлаа задлах, архивыг шинэчлэх, нэмэх, зарим файлыг арилгах, нууц түлхүүр хийж хамгаалах зэрэг боломжтой. ZIP2EXE програмаар өөрийгөө задлах архив үүсгэж болно.

PKPAK. Өмнө нь PKARC нэртэйгээр өргөн тархсан энэ програм ARCтөрлийн архивын файл үүсгэж, катологи харах, архивт өөрчлөлт оруулах зэрэг боломжтой бөгөөд PKUNPAK програмаар файлыг задалдаг байна.

LHARC. Японы математикч, програм зохиогч Харуясу Йошизакигийн зохиосон энэ програм нь LH, LHICE, ICE зэрэг нэрээр тархсан бөгөөд lzh, ice төрлийн архивын файл үүсгэдэг.

ARC. Мэдээллийг шахах хамгийн анхны програм юм. Энэ нь файлыг шахах түвшингээрээ бага учраас хэрэглэгдэхээ больсон байна.

ZOO.Файлыг архивлаад нэг файлын янз бүрийн хувилбаруудыг сонгон авч, задлах боломжтой учраас програм зохиогчдод ач холбогдолтой болсон програм юм. zoo гэсэн төрлийн архив үүсгэдэг энэ програм хэрэглэхэд түвэгтэй ба тайлбар заавар багатай.

ARJ. Америкийн програм зохиогч Роберт Янгийн зохиосон энэ програмын эхний хувилбар нь 1990 онд гарчээ. arj төрлийн архивын файл үүсгэдэг энэ програмд мэдээллийн кодчиллын дэвшилтэт арга зүйг ашигласан ба мэдээллийн сангийн файл, текст файл, бага хэмжээтэй файлыг архивлахад илүү үр дүнтэй. Архивын програмын уламжлалт боломжоос гадна хатуу дискийг олон тооны уян дискинд хуваан архивлах, архивын бүрэн бүтэн байдлыг 32 битийн кодоор хянах, шахах аргыг сонгох, тусдаа архивуудыг нэгтгэх, архивыг эрэмбэлэх, гэмтэлтэй архиваас файл сэргээх, бусад архивын файлыг arj файлд хөрвүүлэх зэрэг боломжуудтай.

NCZIP. Norton commander програмаас тухайн сонгогдсон файл, катологийг Alt+f5 товчлуураар архивлаж болно. Буцааж задлахдаа Alt+f6 товчлуураар гүйцэтгэх ба Arj өргөтгөлтэй архивын файлыг үүсгэнэ. Norton commander нь өөртөө nczip.exe програмыг агуулсан байдаг.

WINZIP,WINRAR. Windows үйлдлийн системийн орчинд ажилладаг ба хавтас, файлыг маш сайн шахдаг, өмнөх шахах програмуудаас хамгийн сайн нь юм.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)